Жаахан онцгүй зураг оруулчихлаа. Гэхдээ амт бол гоё болдог юм байна. Хэт хөөгөөд ирсэн чинь дээд талаараа хагарчихаар нь бүгдийг нь нэгмөсөн хагалаад дээр нь сахарны пудр цацсан. Ийм төрлийн шоколадтай торт угаасаа хөөлт багатай, доторх нь зөөлөн шоколад ихтэй нягт байдгаараа онцлог.
Орц:
- Хар шоколад (Alpen Gold 90г) 2ш
- Масло 100г
- Гурил 2/3 стакан
- Элчсэн чихэр 1 стакан (нарийн ширхэгтэй байвал сайн)
- Жигнэсэн боов хийх нунтаг (орчуулсан чинь ингэж гарч байна) 1 цайны халбага
- Өндөг 3ш
Зуухаа 180С хэм дээр тавьж халаана. Энэ хооронд өндгөндөө элсэн чихрээ хийгээд ширхэг нь мэдэгдэхгүй болтол нь хутгана. Шоколадаа хагалаад маслотайгаа хамт шарах шүүгээнд хийж 1 минут халаагаад сайн хутгана. Гурилаа, хөөлгөгч нунтагтайгаа холиод шигшинэ. Өндөгний зуурмаган дотроо хольсон масло, шоколадаа аажмаар хийж хутгана. Дараа нь дээрээс нь шигшсэн гурилаа бага багаар хийж зуурмагаа бэлдэнэ. Тортныхоо хэвний ёроолд нь зориулалтын цаас дэвсэж хэлбэрээр нь хайчлээд хажуу талыг нь маслоор тосолно. Эцэст нь зуурмагаа хэвэндээ хийгээд зуухандаа хийж 30 минут болгоно. 30 минутаас хэтрүүлж болохгүй, тэгвэл хатсан торт иднэ гэж мэдээрэй хэхэхэ.
Англи хэлний үгийн санд:
- Хар шоколад- dark chocolate
- Жигнэсэн боов хөөлгөгч- baking powder
- Хөөх-to rise
- Хайлуулах- to melt
- Энэ шоколадтай тортны нэр- Brownie