Тосоо хайруулын тавгандаа хийж халаахдаа жижиглэн хэрчсэн сармис, цагаан гаа, нунтаг улаан чинжүүгээ хийнэ. Тосоо халангуут мах, сармисны голоо хийж бүх амтлагчнуудаа хийгээд хуурна. 1 минут орчим хуурсны дараа таглаад зөөлөн гал дээр 10 минут орчим болгоно. Таваглахдаа ашгаасан будааны хамт таваглана.
*Цагаан гаа бүтнээр нь зажилж идэхэд эвгүй байдаг. Тиймээс том том зүсээд хийчихвэл хоолноосоо ялгаж хаяхад амар болно.
Орц:
- Үхрийн мах 200г нимгэн тэгш өнцөгт хэлбэрээр хэрчинэ
- Сармисны гол 1 багц, 4см орчим урттай хэрчинэ
- Цагаан гаа 4 зүсэм
- Сармис 2 хумс
- Давс, перец
- Чилитэй тос
- Нунтаг улаан чинжүү 1/4 цайны халбага
- BBQ соус
- Ургамалын тос
- Агшаасан будаа
English vocabulary:
- BBQ sauce-төрөл бүрийн амтлагчтай шарсан махны бэлэн соус
- Steamed rice- агшаасан будаа
- 4cm long strips- 4 см урттай хэрчсэн
- 4 зүсэм цагаан гаа- 4 slices of ginger
No comments:
Post a Comment