Орц:
- Өргөст хэмх (cucumber)
- Будаа
- Далайн байцаа (seaweed)
- Жижиг лууван (carrot)
- Тал сонгино
- Кимчи
- Туна (tuna)
- Давс, перец
Эхлээд лууван сонгиноо зөөлөн гал дээр жаахан тосонд шарж болгоно. Давс перецээр амтлаад таглаатай шарвал хурдан хурдан болдог. Энэ хооронд сушины хулсанд дэвсгэр дээр 1 хуудас далайн байцаа дэвсээд дээр нь агшаасан будаагаа нэгэн жигд тараана. Ингэхдээ далайн байцаагаа жаахан илүү гаргах хэрэгтэй. Тэгвэл далайн байцаа эргүүлэхэд нөгөө талтайгаа сайн наалдана. Тараасан будааныхоо гол хэсэгт урт нарийн хэрчсэн өргөст хэмх, кимчи, туна, хуурсан луувангаа дэвсэнэ. Одоо далайн байцааныхаа илүү гарсан ирмэг дээр усаар норгож байгаад хулсаа зөөлөн эргүүлснийхээ дараа сайн дарж нягт болгож шахна. Сайн нягтаршуулж чанга болгож наалдуулахгүй бол зүсэхэд тал тал тийшээгээ бутраад байдаг. Ингээд бэлэн болсон кимбабаа зүсээд идэх үлдлээ.
No comments:
Post a Comment