Орц:
- Улаан манжин 1ш
- Төмс дунд зэрэг 2ш
- Сонгино 1ш
- Сармис 1 хумс
- Давс
- Перец
Ногоонуудаа жижиг дөрвөлжин хэрчээд 2 хоолны аяга орчим усанд зөөлөн гал дээр 30 минут болгоно. Тэгээд амтлагчаа хийгээд, миксерт хийж зутан шөл болгоно. Төмс хийсний учир нь гэвэл улаан манжин дангаараа байвал хэт шингэн мөртлөө хурц болох учраас төмс хийж шөлөө зутан маягийн зөөлөн амттай болгосон. Таваглахдаа халбага цөцгийн тос нэмээд л гүйцээ.
Улаан манжин- Beetroot
Сармис- Garlic
Төмс- Potato
No comments:
Post a Comment