Орц:
- 2 зүсэм талх
- 2 зүсэм бяслаг
- Нимгэн хэрчсэн улаан лооль
- Песто
- Усанд хальсыг нь авч чанасан өндөг
Талхан дээрээ песто соусаа түрхээд, дээр нь бяслаг, улаан лоольнуудаа өрнө. Тэгээд нөгөө зүсэм талхаа дээр нь тавьж байгаад тосгүй хайруулын тавган дээр тавьж хуурай шарна. Талхныхаа нэг талыг шарагдангуут нөгөө талаар нь шарна. Ингэхдээ сендвичэн дээрээ таваг тавиад дээр нь хүнд юм тавьбал бяслаг хайлж, талхнууд нь хоорондоо сайн наалдах ёстой. Таваглахдаа хажууд нь усанд хальсаг авч чанасан өндгөө тавиад л бэлэн болно доо.
Англи үгсийн санд:
- Талх- bread
- Бяслаг- cheese
- Песто- pesto (яншуй, самар, оливын тосыг блендердэж хийсэн нэг төрлийн соус)
- Усанд хальсгүйгээр чанасан өндөг- poached egg
No comments:
Post a Comment