Орц:
- Туна (тал лааз)
- Майонез
- Нимбэгний шүүс
- Өндөг 2 ш (7 минут чанасан)
- Өргөст хэмх
- Улаан лооль (дөрвөлжин хэрчсэн)
- Редиск (нимгэн нарийн хэрчсэн)
- Бяслаг
- Балзамик цуу
- Давс, перец
- Алмонд самар (бүйлс)
Өргөст хэмхээ хэрчээд, улаан лооль, редиск, бүйлсээ тавганд хийгээд дээр нь давс, перец, балзамик цуугаа гоожуулна. Энэ хооронд өндгөө яг 7 минут чанаад хүйтэн усанд сойно. Тунагаа майонез, нимбэгний шүүс, давс, перецээр амталж сайтар хольно. Саладныхаа ногоон дээр тунагаа тавиад, дээр нь хэрчсэн өндөгнүүдээ тавина. Хамгийн сүүлд нь бяслаг дээр нь үрээд л амттай, эрүүл салад бэлэн боллоо.
Англи хэлний үгийн санд:
Англи хэлний үгийн санд:
- Редиск- radish
- Балзамик цуу- balsamic vinegar
- Лаазтай туна- canned tuna
- Бяслаг үрэх- to grate the cheese
No comments:
Post a Comment