- 3 улаан лооль
- Ногоон сонгино (заавал хийх албагүй)
- Сой цуу
- 4 өндөг
- 3/4 цайны халбага давс
- Чимх хар перец
- Чимх элсэн чихэр
- Оливын тос (ямар ч тос байж болно)
Тосоо хайруулын тавгандаа хийж халаана. Энэ хооронд өндгөө аяганд хийгээд савхаар эсвэл сэрээгээр давс, перецээ хийгээд сайн хутгаж бэлдэнэ. Хайруулын тавгаа халангуут өндгөө хийж доод хэсгийг нь жаахан болгож байгаад хутгавал өндөг нь том том хэсгээрээ болж хуурагдана. Галаа намсгаад, өндгөө нэг буланд нь шахаж байгаад хэрчсэн улаан лоольнуудаа хайруулын тавагныхаа нөгөө буланд нь хийгээд дээр нь ногоон сонгиноо хийж хуурна. Улаан лоолио хэсэг хуураад өндөгтэйгөө нийлүүлж хутгаад дээр нь сой цуу, элсэн чихрээ хийж холиод хайруулын тавгаа таглаад галаа унтраана. 2 минут орчим ингэж байлгаад улаан лоольнууд нь бүхлээрээ хатуувтар байвал дээрээс нь халбагаараа сайн шахаж шүүсийг нь гаргаад л гүйцээ. Ийм л амархан өглөөний амттай хоол байна даа.
Англи хэлний үгийн санд:
- Хоол хутгадаг халбага- spatula
- Ногоон сонгино- green onion
- Савх- chopstick
- Cой цуу- Soy sauce
No comments:
Post a Comment