Орц:
Сүү (1 аяга)
Банана 1ш
Ер нь банана аваад заримыг нь жимс чигээр нь идэхээр хадгалаад, заримынх нь хальсыг нь арилгаад хэрчээд уутанд хийгээд хөлдөөчихвөл зүгээр юм билээ. Хөлдөөсөн бананаа сүүтэйгээ блендэрдээд бананатай шейк бэлэн! Сүү уухаар над шиг дотор нь пэлбэгнээд байдаг хүн бол тал аяга сүүн дээр тал аяга цэвэр ус шейкиндээ хийж болно.
Бас хааяа зайрмаг идмээр санагдсан үедээ хөлдүү бананаа блендердээд идвэл яг л зайрмаг гэсэн үг. Таргална гэж санаа зоволтгүй, дээрээс нь амттан идэх хүслээ дарчихна;)
Англи хэлний үгийн санд:
Англи хэлний үгийн санд:
- Сүү- milk
- Блендер- blender
- Шейк- shake
- Хөлдөөсөн банана- frozen banana
- Зайрмаг- ice cream
- Амттан-sweets
No comments:
Post a Comment