Овьёос нь тослог, калори багатай мөн ширхлэг ихтэй. Цусан дахь сахрыг бууруулж, диабитын эрсдлийг бууруулдаг. Бас зүрх, хорт хавдрын эсрэг сайн бөгөөд дархлаа сайжруулдаг олон давуу талуудтай юм байна. Өглөө болгон идэхэд гэмгүй юм шиг байгаа биз? хэхэ
Орц:
- Овьёос
- Тараг (чихэргүйг хийсэн)
- Элсэн чихэрний оронд зөгийн бал
Аяганд овьёсоо хийгээд дээр нь тараг, зөгийн балаа хийгээд сайн хутгаж байгаад иднэ. Зарим хүмүүс урд орой нь ингэж бэлдчихээд унтвал өглөө овьёос нь зөөлрөөд гоё гэдэг юм билээ. Гэхдээ миний хувьд зажилууртай байсан нь дээр юм шиг санагддаг.
Энэ өглөөний цайг өөр янз бүрээр идэж болно. Жишээ нь нэрсний варьентэй, гадил, тоор, гүзээлзгэнэ, чавга гэх мэт төрөл бүрийн жимстэй гээд дуртай зүйлээ хийж идэх боломжтой.
Англи хэлний үгийн баялагт:
- сириал- cereal
- овьёос- oats
- чихэргүй тараг- plain yoghurt
- зөгийн бал- honey
No comments:
Post a Comment