Орц:
- Спагетти (тал уут)
- Бейкон буюу гахайн утсан мах (1/4 уут)
- Сармис 1 хумс
- Хар перец 1/2 цайны халбага
- Оливын тос
- Кремэн бяслаг (2 хоолны халбага)
- Пармежан бяслаг
- Сүү (2 хоолны халбага)
- Өндөг 1ш
- Ногоон вандуй (1/4 лааз)
- Давс 1 цайны халбага
Гоймонгоо буцалж байгаа давстай халуун усанд хийгээд 10 орчим минут чанана. Энэ хооронд бейконоо 1см өргөнтэй, сармисаа нухаж жижиглэн хэрчинэ. Лаазтай вандуйгаа шүүгээд усаар зайлна. Вандуй заавал хийх албагүй, гэхдээ бейкон, пармежан бяслаг нь давслаг байдаг болохоор чихэрлэг амт оруулах гэж ногоон вандуй хийсэн. 1 хоолны халбага орчим оливын тосоо хайруулын тавгандаа хийж халаагаад, сармисаа хийж хуурна. 30 секунд хуурсны дараа бейконоо хийж хуурна. Бейкон нь улаан шаргал болтол 2 минут орчим хуураад перецээр амталж, ногоон вандуйгаа нэмээд галаа багасгана. Кремэн бяслаг, сүүгээ хийж хутгана. Дараа нь гал нэлээн бага болсон хойно өндгөө хагалж хийгээд сайтар хутгана. Хэт халуун гал дээр өндгөө хийвэл шарсан өндөг болчихдог учраас галаа бууруулах ёстойг мартаж болохгүй шүү. Одоо үрсэн пармежан бяслагаа нэмж хутгана.
Эцэст нь болсон гоймонгоо шүүж, хийгээд сайн холиод таваглана. Карбонараг цагаан винотой идэхэд үнэхээр гоё байдаг. Нөхөр эсвэл найз залуугаа гоё бас амархан хоолоор дайлъя гэвэл карбонара хийж өгөөрэй. 20 минутанд л бүх зүйл бэлэн болдог;)
Англи хэлний мэдлэгт:
- Bacon- бейкон буюу утсан гахайн мах
- Cream cheese- кремэн бяслаг оросоор сливочный сыр
- Parmesan- Пармежан бяслаг
- Grean pea- Ногоон вандуй
- Pasta- Гоймон, паста
No comments:
Post a Comment