Энэ долоо хоногт өглөө болгон өөр өөр хоол хийж идэхээр шийдээд хуваарь гаргачихлаа. Даваа- омлет, Мягмар- Фриттата, Лхагва- Гриллдсэн бяслагтай талх, Пүрэв- Хулууны шөл, бяслагтай талх, Баасан- Махтай бин. Өнөөдөр Мягмар гарагийн өглөө болохоор бейкон, бууцайтай фриттата хийж идлээ.
Орц:
- Бейкон 50г
- Өндөг 4ш
- Бууцай 100г
- Давс, перец
- Тос 1 хоолны халбага
- Сармис 1 хумс
- Төмс 2ш
Шарах зуухаа 200 хэм дээр тавьж халаана. Сармисаа нухаад жижиглэж, бууцайгаа 4 см урттай хэрчинэ. Бейконыг жижиг дөрвөлжин хэрчинэ. Төмсөө нимгэн бөөрөнхий хэрчээд 5 минут буцалгана. Аяганд өндөгнүүдээ хагалж хийгээд дээр нь бейкон, бууцай, сармисаа хийж давс, перецээр амтлаад хутгана. Тортны хэвээ тослоод, чанасан төмснүүдээ ёроолыг нь бүрхтэл өрөөд давсална. Дээр нь өндөгнийхөө зуурмагийг асгаад зуухандаа хийж 8 минут болгоно. Бас листэн дээрээ талхнууд тавиад шарвал бүр ч янзтай. Бэлэн болсон фриттатагаа дөрөв хуваагаад 2, 2-оор нь таваглана.
Англи хэлний үгийн санд:
- Бууцай- spinach
- Тортны хэв- cake tin
- Фриттата-frittata
- Жижиг дөрвөлжин хэрчих- to dice
No comments:
Post a Comment