Орц:
- Өндөг 4ш
- Хар цуу 4 хоолны халбага
- Далиу 2 дэлбээ
- Башир цэцэг 2 ш
- Цай (ууттай цай бол 1ш, уутгүй бол 1 хоолны халбага)
- Давс 1 цайны халбага
- 1 аяга ус
- Элсэн чихэр 1 цайны халбага
- Хар перец бөөрөнхий 2ш
- Урт будаа 1 аяга
- 3 аяга ус
Будаагаа угаагаад, буцалсан 3 аяга усанд хийгээд агшаагчныхаа зутан хийдэг сонголт нь дээр тавина. Бараг цаг гаруй буцална гэсэн үг. Энэ хоолыг ер нь өмнөх орой нь бэлдээд тавьсан нь дээр юм билээ. Өглөө амжихгүй байх магадлал өндөр.
Будааныхаа зутан дээр шарсан мах, сонгино, давсалсан далай байцаа тавьж идэж болно. Өнөө өглөөний хувьд амжаагүй учраас тэгж чадсангүй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Англи хэлний үгийн санд:
- Далиу- star anise
- Башир цэцэг- clove
- Ууттай цай-tea bag
- Урт будаа- long grain rice
No comments:
Post a Comment