Энэ Тайланд шөл гоё үнэрнээсээ, харагдах байдлаасаа эхлээд ямар ч хүнд идэх хүсэл шууд төрүүлдэг хоол. Тайланд хоолонд орсон хүн болгон энэ исгэлүүн бас халуун ногоотой шөлийг иддэг байх аа. Хийх материал нь зарим нэг нь Монголд олоход хэцүү байсан ч өөр юмаар орлуулаад хийчихлээ.
Орц:
- Загас (дөрвөлжин хэрчинэ)
- Сам хорхой 6 ш
- Нимбэг 3 зүсэм
- Сармис 2 хумс (нухсан)
- Сонгино (жижиг дөрвөлжин хэрчсэн)
- Улаан чинжүүний нухаш 1 хоолны халбага (Солонгос улаан чинжүүний нухаш ашигласан)
- Коконатны крем эсвэл сүү 1 лааз
- Цоохор майлз (2 см орчим зузаантай хэрчсэн)
- Улаан лооль (жижиг дөрвөлжин хэрчсэн)
- Цагаан гаа 1 цайны халбага (нунтгийг ашигласан)
- Броколли
- Бууцай
- Тахианы бульон (дөрвөлжин шөлний амт оруулагч ашигласан)
- Давс, перец
Коконатны крем, бууцай, сам хорхой, броколлиноос бусдыг нь усанд хийж 10 орчим минут чанана. Энэ хооронд шөлөнд амт орж, чинжүүний нухаш шөлийг улаан өнгөтэй болгосон байна. Ногоонууд нь болонгуут дээр нь коконатны крем, сам хорхой, бууцай, броколлигоо хийж 2-3 минут үргэлжлүүлэн чанана. Коконатны крем нь шөлний улаан өнгийн улбар шар болгодог. Нимбэг хийдгийн учир нь шөлний алдарт исгэлүүн амтыг гаргах зорилготой. Таваглахдаа дээр нь хэрчсэн яншуйгаар чимж болно. Будаатай хольж иднэ үү дангаар нь иднэ үү хүн хүний өөрийн дур сонирхол юм даа. Дараагийн удаа каррины жор оруулнаа.
Англи хэлний үгийн санд:
- Улаан чинжүүний нухаш- red chilli paste
- Броколли- broccoli
- Цоохор майлз- celery
- Цагаан гаа- ginger
- Коконатны крем- coconut cream